Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг ОГЦРУУЛНА гэв
7 жил өмнө   918
УИХ-дахь АН-ын бүлгээс ээлжит мэдээлэл хийлээ. Тэд Ардын Засгийн газрын хоёр чухал сайдтайгаа хариуцлага тооцох ёстой гэдгийг илэрхийллээ. Тодруулбал Хотгор Шанагын уурхайг Солонгосын иргэнд зарсан байж болзошгүй хэмээн АТГ-д шалгуулж байгаатай холбогдуулан, төсвийн тухай хуулийг зөрчсөн, тухайлбал хүн амын орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг, Засгийн газрын тухай хууль зөрчсөн, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудалд нөлөөлсөн, Г.Алтантай ойр харилцаатай байснаасаа болж, ашиг сонирхлын зөрчилтэй байсан  гэх үндэслэлээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын гишүүнээс хасч, огцруулах тухай шаардлагыг сөрөг хүчнийхэн гаргаж буйгаа мэдэгдлээ. Шаардах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барина гэдгийг Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат онцоллоо
 
Мөн Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн онцгой ач холбогдолтой уул уурхайн томоохон төслүүдийг шалгах ажлын хэсгийг байгуулж хяналт тавихаар болсон гэв.
 
А.ЦЭЛМЭН
Сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг ОГЦРУУЛНА гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [202.170.68.38] 7 жил өмнө
    ushuu zunduu olon xun bagaa sh tee... Jishee ni zam teevriin said