Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ
3 жил өмнө   863
"Та бидний эвсэл"-ээс УИХ-д сонгогдсон С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудалтай холбогдуулан өнөөдөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. 
 
Тэрээр "Алдсан Оюутолгойгоо буцааж авах алтан боломж ирлээ. "Рио Титнто" компани манай улстай гэрээ байгуулахдаа луйварын арга хэрэглэж, албан тушаалтнуудад нь авлигал өгсөн гэдэг нь олон улсын шүүх дээр баримтаар нотлогдож байна. Одоо харин монголын ард түмнийг төлөөлж Ерөнхий сайд олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Гэвч үүнийгээ хийж чадахгүй, барьцаанд байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байна. Шинээр томилогдох гэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгээ мэдэгдэх хүртэл өлсгөлөн зарлах болно.
 
Монголчууд 2051 он хүртэл ямар ч ашиг хүртэхгүй, 22 тэрбум төгрөгийн өрөнд орно гэж биднээр дайжигнаж байна" гэлээ.
С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0