Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахгүй
4 жил өмнө   450
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж Байнгын хороо үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэв. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг Элчин сайдаас эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 9-нд албан бичиг хүргүүлсэн юм. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд, зөвшилцөх асуудлыг долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэхээр заасны дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, эл асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн байна.
 
Энэ талаарх санал, дүгнэлтээ УИХ-ын пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. 
 
Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0