Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Шадар сайд Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа
3 жил өмнө   464
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа.
 
Тус аймагт 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 468 иргэн сураггүй алга болсон. Аймгийн Онцгой комиссоос 578 ажилтан, албан хаагч 186 техникийн тусламжтайгаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна. Үүний дүнд өчигдөр 15:00 цагийн байдлаар 459 иргэнийг олсон ч 9 хүн амь насаа алджээ.
 
34-40 м/секунд хурдтай шороон шуурганд 1.6 сая  мал уруудан, 69 барилга, обьектын дээвэр хуурч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр  нурсан байна.  Хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн тухай аймгийн Онцгой комисс мэдээллээ.
 
 
Амь насаа алдсан малчдын ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийллээ. Цаг уурын аюулт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд, малчдад урьдчилсан хүргэж, сануулсаар байтал золгүй явдал тохиолдож байгааг аймгийн Онцгой комисс анхаарах, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов.
 
Мөн хохирлын хэмжээг бодитой гаргах,  шаардлагатай тусламж, үйлчилгээний хүсэлтээ яаралтай  ирүүлэхийг даалгав.Гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлаа хангаж, сэрэмжлүүлэг, мэдээллийг бүх хэлбэрээр түгээх, Улсын онцгой комисст цагийн байдлаа тухай бүр өгч байхыг чиглэл болгов.
Шадар сайд Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0