Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Нүүрс тээврийг хэвийн явуулж өгөхийг Хяталын талаас хүслээ
3 жил өмнө   376
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт гарсан асуудлаар утсаар ярьж харилцан мэдээлэл солилцлоо.
 
Салбарын сайд ярианыхаа эхэнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашины тоо сүүлийн өдрүүдэд буурч байгаа талаар тодруулахад, Элчин сайд Цай Веньруй Оюу толгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотойгоор хилээр нэвтрэх машины тоог бууруулсан болохыг мэдээлсэн юм.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн, уурхайчдыг тун удахгүй дархлаажуулалтад хамруулахаар болсон тул энэ талаар Хятадын талд уламжилж тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүссэн юм.
 
Мөн сайд Г.Ёндон Английн металын биржийн Good delivery сертификаттай дөрвөн компани Хятад улсад үйл ажиллагаа явуулж байгааг онцлон тэмдэглээд БНХАУ-ын алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн туршлагаас судлах, Монгол Улсад үнэт метал цэвэршүүлэх үйлдвэр барихад хамтран ажиллах зорилгоор үйлдвэрүүдтэй албан ёсоор холбож өгөх хүсэлтийг Элчин сайдад тавьсан.
 
Элчин сайдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
 
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Нүүрс тээврийг хэвийн явуулж өгөхийг Хяталын талаас хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0