Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав
4 жил өмнө   676
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав.
 
Тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар санал хураав. Хуралдаанд оролцсон 64 гишүүний 41 нь буюу 64.1 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн боллоо. 
 
Ж.Эрдэнэбат нь энэ сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн юм. 
Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0