Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Засгийн газар өнөөдөр хөл хориог сулруулах талаар хэлэлцэнэ
3 жил өмнө   569
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар:
  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, 
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
  • Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
  • Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх нь.
Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах учиртай.
Засгийн газар өнөөдөр хөл хориог сулруулах талаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0