Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
С.Баярцогтыг дахин 15 хоног хорихоор боллоо
7 жил өмнө   747
АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг яллагдчаар татаж, шүүхээс ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг цагдан хорих, талсан сэргийлэх арга хэмжээ маргааш дуусгавар болох юм. Үүнтэй холбогдуулан тэдний хорих хугацааг сунгах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингилтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралд С.Баярцогт, Б.Бямбасайхан нар онлайнаар оролцсон юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн мөрдөн байцаалтын явцад шинээр илэрсэн нотлох баримтад тулгуурлан тус бүр үргэжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа
 
А.ЦЭЛМЭН
С.Баярцогтыг дахин 15 хоног хорихоор боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0