Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Сумъяабазар: Шаардлагатай бол Оюутолгойн ТУЗ-ийн Монгол талын төлөөллийг өөрчилнө
7 жил өмнө   931
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын бүрэлдэхүүнийг шаардлагатай бол өөрчилнө гэжээ. Учир нь тэрээр Монгол талын ТУЗ-ийн үйл ажиллагааг чанаржуулж, идэвхжүүлэх, эрчимжүүлэх ёстой гэж үзэж байна.
 
Засгийн газар өөрт ногдох 34 хувийн нийт хувьцаа эзэмшигч болох 3.2 сая иргэнийхээ өмнөөс дээрх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй гэдгийг ч УУХҮ-ийн сайд онцолжээ.
 
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дахь Монголын талын гишүүдээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди, доктор Ч.Алтаннар (Монгол Германы хамтарсан их сургуулийн захирал асан), Б.Мөнхбаатар ("Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар ажилладаг) нар 2016 оноос хойш ажиллаж байна. Н.Багабанди энэ албан тушаалыг хоёр дахь удаа хашиж байгаа юм.
 
Тэд 66 хувийг эзэмшигч тал Хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээнд заасан үүргээ биелүүлж буй эсэх, төлөвлөсөн зардлыг хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, Монголын талын 34 хувийн өгөөжийг өсгөх үүрэгтэй ажилладаг юм
Д.Сумъяабазар: Шаардлагатай бол Оюутолгойн ТУЗ-ийн Монгол талын төлөөллийг өөрчилнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0