Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Тайзан дээрх Д.Энхбат ба Хөшигний ард Ц.Элбэгдорж
4 жил өмнө   4822
   Эхлээд нэг зүйрлэл хэлье. Монголчууд хүндэт зочин ирэхэд урин тосч, нохой хорин, үүдээ нээдэг. Харин урилгагүй "бадарчин"-д эсрэгээрээ. Тэр ч утгаараа урилгагүй зочид үргэлж нохойд барьдаг модтой явдагсан. 
 
Улс төрчид яг л адилхан. Зарим нь цаг үеийнхээ гол дүрээр оршдог бол цаг нь өнгөрсөн нэгэн нь өөрөө үгүй ч "мод"-оо үлдээдэг. Үүнийг бид ялгах хэрэгтэй. Экс Ерөнхийлөгч нарын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн "мод"-нууд их гэж жигтэйхэн. Хамгийн сүүлд ил болж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат. 
 
У.Хүрэлсүхийг дэмжиж байна гэвэл худалдагдсан нэгэн, С.Эрдэнийг дэмжиж байна гэвэл хулгайч нэгэн болж хувирч байна. Д.Энхбатыг дэмжиж байна гэвэл эрүүл нэгэн болно гэсэн пиар давалгаанаас үүдэлтэй л дээ. 
Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахад Д.Энхбат нам бус хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэсэн. Яг ингэж хэлэхэд ХҮН-ын дарга Т.Доржхандын харц яаж хувирсныг тухайн үеийн дүрс бичлэгнээс харж болно. Харин дараа нь ХҮН-ын дарга "Бид бага төсвөөр сонгууль хийнэ" гэв. Бодит байдал дээр Д.Энхбат онгоц хөлөглөн 21 аймгийг тойрч буй. Мөнгөтэйг нь Т.Доржханд гайхсан сураг гарсан. 
 
Д.Энхбат мөнгөтэй юу гэвэл тийм. Эх үүсвэр нь харин түүний ард байгаа нэгнийх. Эхэнд хэлсэн зүйрлэл дээр гардаг нохойд барьдаг "мод" нь Д.Энхбат. Харин "мод"-ны эзэн бол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Баримт ч бий. 2013 оны 10-р сарын 08-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан, орон тооны бус зөвлөх томилох тухай 161 дүгээр зарлигаас харж болно. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа, өөрийгөө нам бус хэмээн тасралтгүй хэлсээр буй Д.Энхбатыг өөрийнхөө Мэдлэг, мэдээллийн хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилж байлаа. 
 
"Мод" эзнээ нохойноос хамгаалах ёстой. Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий. Нэгэн цагт өөрийг нь дэмжиж явсан хүний ачийг хариулах ёстой гэсэн том үүргийг "мод"-нууд хүлээцгээдэг. Түүний адил Д.Энхбат Ц.Элбэгдоржийн ачийг хариулахаа мартаагүй. Үүнийг "сүнсээ худалдах" гэж ч албан бусаар томъёолдог. Харамсалтай нь энэ зүйл л олон жилийн турш иргэдийн, ардчиллын үнэт зүйлийг булингартуулсаар байна.
 
Д.Энхбатыг дэмжигчид түүнийг  биш хөшигний ард инээмсэглэн суугаа эрх ашгийн төлөө эрээ цэргүй намаа бутарган хөсөр хаяж, дараагийн намд “там” учруулдаг Ц.Элбэгдоржийг дэмжиж байгаагаа мэдэж л байдаг байгаа даа.  
 
Тайзан дээрх Д.Энхбат ба Хөшигний ард Ц.Элбэгдорж
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0