“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Д.Энхбат ИЗНН байгуулахаас өмнө Иргэний хөдөлгөөний нам буюу Ж.Батзандан,О.Магнай нартай нийлээд Их эвсэл байгуулаад 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон нийтийг турхирсан жагсаалын дунд явж байгаа видео байдаг шүү дээ. Ийнхүү тэрбээр Их эвслээс нэр дэвшээд УИХ-д суусан. 2008 оны 7 дугаар сарын 1-ний жагсаалд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний маш олон залуус хохирсон. Таван хүний амь нас эрсдэж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн. Тэгвэл Д.Энхбат гэж хүн эдгээр хүмүүсийн төлөө юу хийсэн бэ.
Та УИХ-ын гишүүн хүн, олон хүн гэмтэж бэртлээ. Үүний эсрэг нэгдэж, нийлээд тэмцье гэхэд хөдлөөгүй. Бүр шударга нийгмийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж байсан хүмүүс нь гэмтэж бэртчихсэн байхад Д.Энхбат огт санаа тавиагүй. Эндээс харахад бусдын төлөө дуу хоолой гаргаж, тэмцэж чадахгүй хүн биш болох нь харагдсан” гэв.
Үүнээс харахад иргэд өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох энэ цаг үед Д.Энхбатыг ухаалаг хүн мэтээр зарим олны танил хүмүүс сурталчилаад байгаа нь учир дутагдалтай харагдаж байгаа юм. Мөн түүний ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа нь олон нийтэд ил тод боллоо.
Д.Энхбат өнөөдөр Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж байна. Тэгвэл Ц.Элбэгдорж ч мөн Дорнод аймгийг зорьжээ. Экс Ерөнхийлөгч твийтэр дээрээ Дорнодыг зорилоо хэмээн бичээд үнэхээр Дорнодоо зорьсон байна. Тэгэхээр мань хоёр Дорнодод уулзаж, сонгуулийн дараагийн тактикаа ярьж байгаа бололтой.
Б.Саруул
Д.Энхбат Дорнодод ажиллаж, Ц.Элбэгдорж ч мөн Дорнодыг зорьжээ |
|