Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид олон нийттэй уулзах сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор зогсоосон. Учир нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат корона вирусын халдвар авч, гэр бүлийн хамт тусгаарлалтад орсон юм. Иймд бусад нэр дэвшигчид ч гэсэн ард түмний дунд халдварын тархалт ихсэх хандлагатай байгааг ойлгож, сонгуулийн сурталчилгаагаа үлдсэн өдрүүдэд цахим байдлаар явуулахаар боллоо.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх халдвар авсан нэр дэвшигч Д.Энхбат болон гэр бүлийн хүнийг хурдан эдгэрэхийг хүссэн. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежер, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусын халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдөр /2021.06.05/-өөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Б.Саруул
Сонгуулийн сурталчилгаа цахим болон хэвлэл мэдээллийн сувгаар үргэлжилнэ |
|