Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө
4 жил өмнө   680
Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 8.00 цагт саналаа өглөө. 
 
Тэрбээр, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн байна. 
 
Түүнчлэн  АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ, 12.00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн байранд саналаа өгнө. Харин "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгчээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны явцад коронавирусний халдвар авсан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
 

 
Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0