АТГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулсан. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь барьж хорьсон өдрөөс нь эхлэн тоологддог бөгөөд маргааш дуусах гэж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шүүх шийдэх бололтой.
Мөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 1-нд хоригдсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг 15 хорих шийдвэрийг шүүх энэ сарын 1-нд гаргасан юм
А.ЦЭЛМЭН
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийднэ |
|