Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв
3 жил өмнө   415
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нар ажиллажээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийг ирэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч тагнуулын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.
 
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын алба хаагч, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.
 
 
 
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0