Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлана
2 жил өмнө   338
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрийн өндөрлөгүүдийн айлчлалын талаар дараах мэдээллийг өглөө. 
 
Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадагшаа хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж байгаа. Бид хоёр хөрштэйгөө ужгирсан, удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авна гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа. Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна. Өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй байх юм бол Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар тохирсон. 
 
Хоёр хөрш маань хилээ нээн, айлчлал хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн" гэлээ. 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0