Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахгүй гэж шийдвэрлэлээ
7 жил өмнө   812
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт хорихоос өөр төрлийн арга хэмжээ авахыг хүссэн хүсэлтийг дөнгөж сая Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцлээ. Улмаар тэднийг суллахгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан байна. 
 
Энэ сарын 10-нд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан ч прокурор гомдол гаргасан тул шүүхээс дахин хурал зарласан. Улмаар С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус хэмээн үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр дахин гаргасан юм.
 
А.ЦЭЛМЭН
Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахгүй гэж шийдвэрлэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0