Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн тус яамны дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарт ч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр хариуцлага тооцсон юм. Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ. Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм.
БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ |