Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
С.Бямбацогт: Төрийн зардлаар гадаадад сурсан, томилолтоор явсан хүмүүсийн мэдээлэл ил болно
2 жил өмнө   332

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус Байнгын хороо Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний нууцыг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийг  баталсан. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ талаар мэдээлэл өгөхдөө "Зарим төрийн байгууллагууд мэдээллээ албаны нууц гэж үзээд нуудаг байсан. Үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Таван төрлийн 68 мэдээллийг байнга нээлттэй байлгахаар болсон. Тухайлбал, төрийн байгууллагууд сул орон тоогоо нээлттэй мэдээлнэ. Нууж байгаад танил тал, ах дүү, хамаатан садангаа томилчихлоо гэх шүүмжлэл гардаг байсан. Мөн тендерт шалгарсан болон шалгараагүй тухай мэдээллийг ил тод болгоно. Төрийн зардлаар гадаадад сурсан, томилолтоор явсан хүмүүсийн мэдээлэл ил болно" гэлээ. 

С.Бямбацогт: Төрийн зардлаар гадаадад сурсан, томилолтоор явсан хүмүүсийн мэдээлэл ил болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0