УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн сонгогчдодоо нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш, Монгол Улсыг аймаг, нийслэл дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараасай гэсэн санал иргэдээс ирж байгаа. Мөнгө, эд зүйл тараах нь нийгэмд сөрөг үр дагавартай. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс УИХ-ын гишүүд бид Сонгуулийн хуулиа боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийн зөв голдрилд ороход шийдэл гаргаж ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёр Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Бусад улстөрчдөө бид хоёртой нэгдээч гэж уриалж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа бид хоёр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэвлэлийн хурал хийж байна. Хэвийн боов, эд өлгийн зүйл тараах замаар сонгогчдын санал худалдаж авдаг байдал хавтгайрлаа.
Цагаан сараар ахмадууддаа хэвийн боов, гурил тараадаг байж болохгүй. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.1-д:
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл ямар нэг эд өлгийн зүйлийг тарааж болохгүй” гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр уг хуулийн хүрээнд одоо эд зүйл тарааж болно. Дараагийн сонгууль хүртэл хоёр цагаан сар таарч байна. Энэ хугацаанд амжуулаад иргэдэд бэлэг тарааж, эцэст нь санал авъя гэсэн байдлаар ажиллаж байна.
Хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэвэл:
Хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол ямар нэг эд өлгийн зүйл тараахгүй. Цагаан сараар хэвийн боов тараахгүй. Хэрэв тараасан бол дахин сонгогдох эрхгүй болно. Мөн танд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалтыг хуульд оруулах санал нэгдлээ. Энэ заалт УИХ-ын сонгуулиас гадна шат шатны сонгогддог албан тушаалтнууд болох аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүдэд хамаарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна. Бид саналаа нэгтгээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллана.
Иргэдэд ажлын байр, тогтмол орлого хэрэгтэй. Сонгуульд зориулсан нэг удаагийн бэлэг хэрэггүй. Тиймээс тогтолцооны өөрчлөлт маш чухал байна. Тойргоос хамааралгүй, улс орны хөгжлийн том чухал асуудал дээр монголчууд нэгддэг болох тогтолцооны шинэчлэлийг хийе. Бодлогоороо өрсөлддөг, бодлого нь иргэддээ орлого болж ирдэг өөрчлөлтийг оруулахын тулд УИХ-ын бусад гишүүд маань дэмжиж хамтарч ажиллана гэж найдаж байна. Хэвийн боов тараадаг биш, бодлого ярьдаг Парламенттай болохын тулд тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон гэлээ.
Т.Доржханд: Хэвийн боов тараадаг биш бодлого ярьдаг Парламенттай болмоор байна |
|