Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АТГ Д.Сугараас мэдүүлэг авна
7 жил өмнө   734
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг ажлаас нь чөлөөлж оронд Ш.Солонгыг УИХ-аас өчигдөр /2018.05.24/ томилсон билээ.
 
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүүг шалгаж байгаа. Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар туслалцаа үзүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт Д.Сугарыг дуудаж шалгах байсан ч түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа саад болж байсан. Тиймээс Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Д.Сугарыг дуудаж шалгах эрх нь АТГ-д нээлттэй болж байгаа юм.
 
Энэ асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Жаст”-ын Батхүүгийн хэрэг дээр цагдаагийн байгууллага нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо бид энэ хэрэг дээр дуудаж мэдүүлэг авна' гэж мэдээллээ. 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
АТГ Д.Сугараас мэдүүлэг авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0