Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
С.Баярыг Д.Сарангэрэл өөрийн биеэр эргэж очжээ.
7 жил өмнө   2380

Ерөнхий сайд асан С.Баяр Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг эргэж очиж байгаа хүн олон байгаа гэнэ. Өчигдөр гэхэд салбарын сайд Д.Сарангэрэл өөрийн биеэр эргэж очжээ. Түүнээс гадна хоёрдугаар эмнэлгийн гадуур том хар машинууд хөлөглөсөн хүмүүс С.Баяртай уулзахаар эмнэлгийн гурван давхар руу их гарч байгаа талаар тэнд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд ярьж байна. Тулай өвчин нь хүндэрсэн гэх шалтгаанаар улсын эмнэлэгт хэвтэн эмнэлгийн үйлчилгээ авч байгаа С.Баяр өмнө нь хорих ангид хэвтэж байхдаа өөрийн хүсэлтээр хэнтэй ч уулзмааргүй байна гэдгээ хэлж байсан бол өдгөө улсын эмнэлэгт хэвтэж байгаа түүнтэй уулзах гэсэн хүмүүс нь чөлөөтэй уулзаж байгаа гэнэ. Мөн түүнчлэн түүний хэвтэн эмчлүүлж байгаа өрөөг тусгай хамгаалалтад авсан байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСТЭН.МН

С.Баярыг Д.Сарангэрэл өөрийн биеэр эргэж очжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [112.72.14.174] 7 жил өмнө
    Ард түмэн Оюу толгойн буянаар зөндөө ашиг хүртээ биз дээ. Манайд зарладаг тендерт улс төрчид хахуул авдаг аль хэзээний нууц байхаа больсон шүү дээ. Тиймээс гарын үсэг зурж баяжих гэж улс төрд орохын тулд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болчихсон шүү дээ. Хэрэв Том тендерт хаялаг хүртсэн бол байдаг л хэрэг гэж бодож байна.