Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Тогтохсүрэн: Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал
3 жил өмнө   351
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
 
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас нийтийг хамарсан уулзалт зохион байгуулахыг хориглосон байсан. Ингээд Засгийн газраас томоохон арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрснөөр УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан.
 
Ингээд орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг талаар бүлгийн хуралдаанаар ярилцлаа. Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулсан.  Орон нутгийн иргэд нэлээд асуудал тавьж байна. Тухайлбал, хаврын тариалалт, үрийн нөөц, бордоотой холбоотой асуудал, малын шүлхий өвчний тархалт, ноолуур бэлтгэл, түүний үнэтэй холбоотой асуудлыг ярилцлаа.
 
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, хотын төвийн ус, цахилгаан хангамжийг гишүүд хөндөж байна.
 
Нийтэд нь багцалбал нийгэмд тулгамдаж байгаа 10 гаруй асуудлыг гишүүд хэлж, цаашид шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн" гэлээ. 
 
-ОХУ, Украин хоорондын нөхцөл байдлаас шалтгаалан манай улс үр тариа, гурилын хомстолд орвол яах вэ. Мөн ОХУ-ын иргэд манайд орж ирээд доллар их хэмжээгээр авч байна гэдэг мэдээлэл байгаа. Үүнтэй холбоотой асуудал бүлгийн хурлаар хэлэлцэгдсэн болов уу?
 
-Хаврын тариалалтын үрийн асуудал ярих ёстой сэдэв.
 
ХААХҮ-ийн сайдын хэлж байгаагаар манай улсад энэ жил 64 мянган тонн үрийн хэрэгцээ шаардлага байгаа. Түүний 59 мянгыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна. Манайх өнгөрсөн жил ургац сайн авсан учраас үрийн хувьд хүндрэл үүсэхгүй.
 
Харин бордоо хүндрэлтэй байгаа. ОХУ-аас наашаа бараа орж ирж байгаа. Тус улсаас 6,000 тонн бордоо авах гэрээ хийгдчихсэн болохоор саатахгүй байх гэж бодож байна. Гэхдээ Бордоо авах гэхдээ өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэдэг мэдээллийг Засгийн газраас өгсөн.
 
Долларын тухайд энэ асуудлыг өнгөрөгч Пүрэв гарагийн бүлгийн хуралдаанаар ярилцсан. Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой. Энэ дагуу хатуу хяналт тавьж байгаа. Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал. Үүнийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа.
 
Одоогоор төмрийн хүдэр, зэсийн баяжмал, алт гурав галт тэргээр гарч байгаа. Нүүрсний экспорт өдөрт 300-400 машин гарч байгаа.
 
-Үнийн өсөлтийн асуудлыг бүлгийн хурлаар ярилцсан уу?
 
-Үнийн өсөлтийг бүгд мэдэрч байгаа. Импорт эрс багассан, дээрээс нь үнэ нь нэмэгдсэн. Үүний нэг нь шатахуун. Өнгөрсөн жилийн эцэст нэг тонн шатахууны үнэ 70 орчим ам.доллар байсан бол одоо 105-110 ам.доллар болсон байна. Шууд хэлэхэд шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой.
 
Дэлхийн зах зээлийн хэмжээнд долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэж байгаа.
 
Аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй байхад л анхаарч байна.
Д.Тогтохсүрэн: Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0