Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Х.Нямбаатар: Комедианы элэглэл, сэтгүүлчийн шүүмжлэл бол доромжлол биш
3 жил өмнө   549
Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг хуулийн төслийн 13.15-д “хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
 
Уг заалтыг сэтгүүлч, комедиан нарт халгаатай заалт болсон гэдэг шүүмжлэл өрнөөд буй.
 
Тэгвэл уг заалттай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын байр суурийг хүргэж байна.
 
Тэрбээр “Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Комедиан хэн нэгнийг элэглэх нь доромжлох зүйл биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдлүүд юм. Гэтэл манай зарим хүмүүс хэн нэгний зургийг газар тавьж байгаа дээрээс нь бие засаж байна. Хэн нэгнийг байж боломжгүйгээр доромжилдог. Үүнийг таслан зогсоох ёстой.
 
Сэтгүүлчид доромжлох гэдэг зүйл заалтаар шалгуулж, шийтгүүлэх үндэслэл байхгүй.
 
Доромжлох гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш.
 
Өнөөдөр цахим халдлага, буллид өртөж, амиа хорлож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж байгаа өсвөр насныхан хэр олон байгаа билээ. СЭМҮТ зэрэг байгууллагын судалгаанаас үзэхэд өсвөр насныхан цахим орчинд нэгнийгээ гутаан доромжилдог, үүнээс болж амиа хорлох үйлдэл хийж байгаа нь олширч байна.
 
Гэтэл сэтгүүлчид та бүхэн энэ өнцгөөс нь харахгүй өөрсөд дээрээ нааж хараад байгааг гайхаж, харамсаж байна” гэв.
 
Эх сурвалж: Ikon.mn
Х.Нямбаатар: Комедианы элэглэл, сэтгүүлчийн шүүмжлэл бол доромжлол биш
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0