Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Б.Баярсайхан бүх шатны шүүх дээр ялжээ
7 жил өмнө   883
2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Б.Баярсайханыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны долоодугаар сард гэнэт ажлаас нь чөлөөлсөн.
Энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандсан Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргажээ. 
Сүүлийн үед Төрийн нарийн бичгийн дарга байхгүйгээс болж тус яаманд харьяалагддаг дөрвөн том салбарын ажил цалгардаж байгаа тухай салбарынхан төдийгүй олон нийт шүүмжлэх болсон. 
Саяхан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор ЭМЯ болон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүй байгаагаас үүсч байгаа асуудлуудын талаар яригдаж, Төрийн албаны зөвлөлөөс Байнгын хорооны гишүүдэд тайлбар өгч байсан. Салбарын сайд Ц.Цогзолмаа Төрийн нарийн бичгийн даргагүйгээс томилсон хүмүүсээ жинхэлж чадахгүй байгаа талаар хэвлэлд яриа өгч байсан. 
Улсын маань боловсролын салбар шалдаа хүртэл унасныг амтай болгон ярьж, хэдхэн хоногийн өмнө багш нар Төрийн ордонд ширүүхэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус яамны аппаратын хувьд ч байнгын халаа сэлээ, томилгооноос болж айдас түгшүүртэй, ажлын хариуцлагагүй, эмх замбараагүй байдал газар авсан талаар яамныхан ярьсаар удаж байна.   
Тэгвэл дээрх шүүхийн шийдвэрээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажилдаа эргэн орж,  нэг яамны ч болтугай ажил цэгцрэх боломжтой боллоо
 
А.ЦЭЛМЭН
Б.Баярсайхан бүх шатны шүүх дээр ялжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0