Монгол Улсын нийгэм эдийн засаг, засаглалын хямрал, өнөөгийн тулгамдсан асуудлаар өнөөдөр /2022.08.14/ Ардчилсан ахмадын холбооны ахмадууд чуулж, хэлэлцэж байна.
Ардчилсан ахмадын холбооны VI чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Энэ удаагийн чуулганаар Ардчилсан ахмадын холбооны тэргүүнийг сонгосон бөгөөд тэргүүнээр Б.Батсайхан сонгогдлоо. Ардчилсан ахмадын холбооноос сүүлийн үед ардчиллыг гажуудуулсан нэг намын сонгуульчлагдсан дарангуйллын золиос болж, монголын ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна.
Монгол Улсын нийгэм эдийн засаг, засаглалын хямралын энэ үед Ардчилсан ахмадын холбооны ахмадууд маань чуулж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон гэдгийг онцоллоо.
Ардчилсан ахмадын холбооны тэргүүнээр Б.Батсайхан сонгогдлоо |
|