Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар ОУВС-тай дахин хэлэлцээ хийнэ”
6 жил өмнө   614
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.06.06/ болж хүүхдийн асрамж, халамжийн төвүүдтэй холбоотой дөрвөн асуудал хэлэлцсэн байна.Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургадугаар сарын 01-нд ХНХЯ-ны харъяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Тус төвд бүтэн өнчин, эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн хүүхдүүд, аав, ээж нь хорих ангид ял эдэлж байгаа зэрэг айлын хүүхдийг асран хүмүүжүүлдэг байна. Тус төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой 100 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг ХНХ-ийн сайд С.Чинзориг Ерөнхий сайдад уламжилжээ.
 
Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын дээврийг засахад шаардлагатай байгаа хөрөнгө, олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн 22 сая төгрөг зэрэгт нийт 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
 
Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Өнөр бүл” төвийн 185 хүүхэд дотор тусгай асаргаа шаардлагатай, сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор байх нь стандартын шаардлага хангахгүйгээс гадна үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар “Өнөр бүл” хүүхдийн төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж, халамжийн төв байгуулах асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
 
Хоёрдугаарт, Ерөнхий сайд Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийн үйл ажиллагаатай мөн танилцсан. “Эрдэм” асрамжийн төвийг хувийн хэвшлийн байгууллага ажиллуулдаг ч үйл ажиллагаа явуулж буй барилга нь нийслэлийн өмчийн харъяанд байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг Нийслэлийн өмчид буцааж авах асуудлыг хөндөх болсон. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар уг барилгыг “Эрдэм” төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо” гэв.
 
Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барихад шаардагдах 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, тус цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн барилгатай болгоход анхаарах шаардлагатай гэдгийг тодотголоо.
 
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 
 
-Хэзээнээс бүх хүүхэд хүүхдийн мөнгө авч эхлэх вэ?
 
-Ирэх наймдугаар сард ОУВС-гийнхан ирж ажиллана. Энэ үеэр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээ хийхээр бэлтгэл хангана ажиллаж байна. 
 
-Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны мэдээллийн санд хамрагдсан айлын хүүхдүүдийн 80 хувьд олгож байгаа. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй өрхийн хүүхдүүдэд хэрхэн  олгох вэ?
 
-Хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталсан. Энэхүү журмын дагуу зайлшгүй Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Одоогоор 100 мянга гаруй хүүхэд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй гэсэн тоо байдаг. Энэ айл өрхүүд өөрсдөө материалаа бүрдүүлээд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй. Ингээд  босго оноондоо багтаж байгаа бол хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй. 
 
-Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохдоо, хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй 40 хувийн  мөнгийг амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүнсний талон болгон тараана гэж байсан.  Тэгэхээр хүнсний талоныг үргэлжлүүлэх олгоно гэж ойлгох уу?
 
-Өнгөрсөн 2017 оны төсөвт тодотгол хийхдээ хүнсний талонд хамрагдаж байгаа иргэдийн хамрах хүрээг нэмсэн. Ядуурлын төвшин нэмэгдэж байгаатай холбоотой хүнсний талонд хамрагдаж байгаа иргэд хоёр дахин нэмэгдсэн. Мөн нэг иргэнд очиж байгаа тэтгэмжийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн. 
 
А.ЦЭЛМЭН
"Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар ОУВС-тай дахин хэлэлцээ хийнэ”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0