Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
2 жил өмнө   421
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Ээлжит чуулганаар 64 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Анхаарал татсан хуулийн төслүүдийг тухай мэдээллийг хүргэж байна.
 
2023 оны Төсвийн тухай хууль
 
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулийг ээлжит чуулганы эхэнд хэлэлцэнэ. Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулснаа онцолсон. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэнэ гэж мэдэгдсэн юм. 2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 
Хуулийн салбарт чухал үүрэг гүйцэтгэх дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
 
Үүнд:
 
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль,
 
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн. Жагсаал цуглаан зохион байгуулах Журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй. Торгуулиа төлөхгүй бол дараах төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдана. Нэгдүгээрт, жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Хоёрдугаарт, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана. Гуравдугаарт, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй" гэж  мэдээлж байсан юм. 
 
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэнэ
 
Монгол Улс анх удаагаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болох гэж буй. Хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад орших аж. Энэхүү хуульд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, мөн нохой, муурын асран хамгаалагч нь асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх нэмэлт шаардлагыг тусгасан. Түүнчлэн асран хамгаалагчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. Мөн олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх гэх мэт заалтуудыг тусгасан байна. 
 
2022 оны намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 
 
  1. Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  2. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;
  3. Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  4. Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  5. Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  6. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  8. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  9. Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  10. Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  11. Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  12. Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  13. "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  14. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  15. "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  16. Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
  17. Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  18. Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  20. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  21. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  22. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;
  23. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  24. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  25. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  26. Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  27. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;
  28. Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  29. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;
  30. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;
  31. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  32. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  33. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  34. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  35. Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
  36. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  37. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  38. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
  39. Тээврийн ерөнхий хуулийн төсөл;
  40. "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  41. "Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  42. "Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  43. Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  44. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  45. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  46. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  47. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  48. "Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  49. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  50. Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;
  51. Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  52. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  53. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  54. Хүний генетикийн тухай хуулийн төсөл;
  55. Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  56. Цусны донорын тухай хуулийн төсөл;
  57. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  58. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  59. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;
  60. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;
  61. Эвлэрүүлэн зуучлалын тухайхууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
  62. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;
  63. Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  64. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Намрын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0