Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Оюунхорол: Ерөнхийлөгчид хандаж, хориг тавиулна
6 жил өмнө   894

УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн чуулганаар хүчингийн хэрэгт холбогдсон гэх Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, М.Билэгт нарын эмэгтэй гишүүд тэднийг түдгэлзүүлээд шалгуулах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байсан юм. Тэгвэл  энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тодруулахад тэрбээр “УИХ-ын гишүүд ийм шийдвэр гаргасанд ичиж байна. Одоо УИХ-дахь эмэгтэйчүүдийн бүлэг хуралдаж, хориг тавиулах албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өгөх гэж байна. Маш ёсзүйгүй асуудал боллоо. Хүчингийн хэрэгт холбогдсон үгүй эсэхээ хууль хяналтын байгууллагаар тогтоолгох хэрэгтэй. Хэрэв ийм ёсзүйгүй үйлдэл гаргасан юм бол УИХ хаацаалж авч үлдэх ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байгаа. Мөн Сонирхлын зөрчлийн тухай хуулиар тухайн гишүүн өөрөө өөртөө санал өгөх эрхгүй” гэлээ.

А.ЦЭЛМЭН

Д.Оюунхорол: Ерөнхийлөгчид хандаж, хориг тавиулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0