Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Гантулга: Энэ бол гэмт хэрэг биш улс төрийн золиос байсныг удахгүй нотолно
6 жил өмнө   850
УИХ-ын гишүүн  Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх албан ёсны хүсэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Та бүхэндээ албан ёсны мэдэгдэл танилцуулъя. Дорждугарын Гантулга миний бие өөрийнхөө өнцгөөс шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Учир нь, УИХ-ын гишүүн хувь хүн биш, сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага зэрэг олон шалтгаан байлаа. Гэхдээ би өнөөдөр өөрийн шийдвэр гаргаснаа та бүхэнд мэдээлж байна. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд холбогдсон явдалд чин сэтгэлээсээ харамсч байгаагаа илэрхийлье. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Мөн намайг итгэж дэмждэг мянга мянган найз нөхөд, хамт олноосоо энэ давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа харамсч байна. Итгэж УИХ-ын төлөөлөл болгосон ханхэнтийчүүддээ, намайг үргэлж  дэмждэг байсан намын хамт олон, олон мянган намын журмын гишүүн, УИХ-ын танхимд хууль хэлэлцэж, батлалцсан “нэг анги”-ийн эрхэм УИХ-ын гишүүдээсээ мөн хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа зэрэг бүсгүйчүүдээс  улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсч байгаагаа илэрхийлмээр байна. Монголын төрд залуу хүний хувьд, илүү ихийг хийж бүтээнэ гэсэн итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалтгүй байсандаа гүнээ харамсч байна. 
Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо ингэж харамсах хүртэл явсандаа харамсч байгаагаа хэлэхийг хүсч байна. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Намайг улс төрийн золиос болж буйг монголчууд маань ойлгож байгаа гэж итгэж байна.  “Энэ бол улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй” гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Иймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдэе. Одоо албан ёсны хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж өгнө. Энэ цаг хугацаанд үнэн мөнийг олохоор хамтарч ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэндээ талархаж байна” гэлээ. 
 
А.ЦЭЛМЭН

 

Д.Гантулга: Энэ бол гэмт хэрэг биш улс төрийн золиос байсныг удахгүй нотолно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0