Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Гантулга чөлөөлөгдвөл юу болох вэ?
6 жил өмнө   895
УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулгнаны нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд яах вэ
52 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох
52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.
Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 
5.3. Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно. гэж бий. Тиймээс мушгиж ойлговол 76 биш 75 гишүүн 57-оос доошгүй гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзээд нөхөн сонгууль явуулахгүй гэж үзэж мэднэ.
Үүнээс бусдаар ямар нэгэн эргэлзээгүйгээр нөхөн сонгууль явуулна. Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг Их хурал хүлээн аваагүй тохиолдолд Р.Амаржаргалын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд Их хурал дэмжилгүй үлдээсэн шиг тийм зүйл болно. Гэхдээ ийм их эргэлзээ, маргаан дагуулсан зүйл дээр Их хурал нэг талдаа гарч асуудлаа шийдэх байх гэж найдая.
 
Э.ЭНХБОЛД
 
Д.Гантулга чөлөөлөгдвөл юу болох вэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0