Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ
6 жил өмнө   852
УИХ-ын гишүүн Д.Мурат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа. Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. 
 
Шалгуулахад бэлэн байна. Угаасаа энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж бодож, дэмжиж байгаа" хэмээн товч мэдээлэл өглөө.
 
Үргэлжлүүлэн түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Би хоёр зүйл дээр тайлбар өгмөөр байна. Д.Мурат гишүүний холбогдоод байгаа хэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг биш. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэл явагдаж, шалгагдаж байгаа.
 
Хоёрдугаарт, ийм хэрэг практик дээр хэдэн зуун мянгаараа гардаг. Энэ хэрэг аль 2017 онд үүссэн ч шийдэх процесс нь удаашралтай байгааг гайхаж байна. Энэ нь цаанаа улс төрийн зорилго байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Гэхдээ хуулийн байгууллагынхандаа итгэж байна. Хэргийг хурдан шийдэж өгөх байх хэмээн найдаж байна" гэлээ.
Д.Мурат: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0