Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчидтай тэмцэх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгээ хариуцлагатай хэлье
1 жил өмнө   434

Нүүрсний хулгайчдын нэрийг зарлах зэргийг шаардсан иргэд төв талбайд хоёр өдөр жагслаа. Тэгвэл цаг үеийн асуудлаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монгол Улс өнөөдөр Чингис бондын мөнгийг бүрэн төлж дуусч, Хөгжлийн банкны үлдэгдэл чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондын өрийг тэглэх бүрэн боломж бий боллоо. Өчигдрийн жагсаалтай холбоотой шаардлагуудад хариу өгөх нь зүйтэй гэж бодож байна. Жагсагчдаас ирсэн 20 орчим шаардлагыг нэгтгэж, 14 иргэний нийгмийн байгууллага, бусад гэсэн шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал. Хөгжлийн банкны өрний нэг хэсэг нь өнөөдөр төлөгдөж байна. Тухайн үед бонд босгохдоо бидний хойч үе төлнө гэсэн, Монгол Улсын хөгжлийн боймилсон асуудал болсон. Үүнээс эхлэн хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр өмнөх болон одоогийн Засгийн газар амаргүй нөхцөлд тэмцэл хийсэн. Эргээд бодоход Оюутолгойн гэрээтэй холбоотой гэрээг Арбитрт өгсөн гэдгийг мэдэгдэж, ирээдүйд үүсэх өрийг дарж чадах болов уу, Рио тинтой компанитай хэрхэн ажиллах бол гэж эргэлзэж, гэрээг цуцлах асуудлыг ч би тавьж байсан. Үүнийг олон нийт маш сайн дэмжиж, өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн. Өнөөдөр 34 хувийн асуудал шийдэгдсэн, монголчууд өргүй болсон далд уурхайн асуудал өнөөдөр шийдэгдэж, бодитой үр дүнд хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн анхны схемийг хэвлэлийхэнд задалж, ярьж байсныг санаж байгаа байх. Тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, цар тахлын хүнд үед үр дүнгээ өгч ажилласан. Төрийн мөнгөөр Засгийн газрын худалдаж авах давуу эрхээс татгалзаж, хувийн компанид өгөх гэсэн асуудал өнөөдөр эцэслэгдээд шийдэгдсэн. Одоо шүүх дээр эцэслэх асуудал шаардлагатай байгаа. Буруу, зөрүү тайлбарлаад байгаа болохоос хувийн хэвшил рүү халдаж байгаа үйлдэл биш Хөтөл, Дархны төмөрлөгийн цаана байгаа компанид Монголбанк, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдтэй холбоотой болж байгаа юм. Дархны төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн авч чадах эсэх асуудал шийдэгдсэн ч амар байгаагүй. Хөгжлийн банкны чанаргүй зээл жилийн өмнө яригдаж эхэлсэн. Өнөөдөр 805 тэрбум төгрөг төлөгдсөн, оны эцэст нэг тэрбум төгрөг хүрнэ гэж тооцож байна. Заримдаа гацсан зүйл олон нийтийн дэмжлэгээр гацаанаа гардаг асуудал гэж бий. Хөгжлийн банкны асуудлыг ОУВС болон холбогдох албаныхан дампуурна гэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байсан. Хөгжлийн банкаа дампууруулах уу, олон нийтийн дэмжлэг авах гэдэг сонголттой байсан. Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг тавьсан. Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудал үүсээд удсан байсан. Яагаад гашуунсухайтын төмөр зам гацсан, тээвэрлэлтийн машины ард эзэн, энэ хүмүүс нийлэхээрээ ямар хүч хуримтлуулж чаддаг вэ гэдэг олон асуудал бий. Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу, энэ замд байгаа компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт яаж шалгарсан, оптек гэрээний нууцлалтай холбоотой асуудлыг илүү бизнесийн зарчим руу оруулах асуудал бий. С зөвшөөрөл олгогддог байдал хэрхэн явдаг, дугаарлалт дээр ямар асуудал байгаа, бөмбөлөг тээвэрт ямар, хэний машинууд явдаг зэрэг олон асуудал бий. Энэ дунд зохицуулалт хэрхэн хийгдэж, тэнд ажиллаж байгаа хил, гаалийн байгууллага, орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээллийн тоо зөрж байна уу, энэ зүйлд албан тушаалтнууд үгсэн хуйвалдсан асуудал үүссэн. Энэ асуудлуудыг гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж зургаан сарын хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Энэ мэдээж хамгийн амаргүй нөхцөл. Тиймээс хугацаа шаардаж, том цар хүрээнд ажиллах шаардлага үүсч, АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна. Нүүрс холбоотой шалгагдаж байгаа нарийн мэдээллийг санаатай, санамсаргүй тайлбарлаж, юу ч биш болгож өнгөрөөх далд сонирхол нуугтаж байна. Жагсагчдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, шаардлага тавьсан. Ирсэн саналуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудлыг эцэслэн шийдэж, хариуцлага тооцох ёстой гэсэн байсан. Тавантолгойн асуудлыг бид шийдэж чадна, олон нийт маань эргэлзэх хэрэггүй. Олон нийт Засгийн газартай хамт анхаарч байгаарай. Хүндрэлтэй асуудал гарвал бид хэлээд явна, олон нийтдээ.

 
Бид дөрвөн ч удаа хуулийн байгууллагатай уулзаж, мэдээлэл авсан. Гэхдээ нилээдгүй том хэмжээний шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 9000 мянган жолооч, 70 гаруй төрийн албан хаагч, компаниудын эзэд шалгагдаж, удахгүй эхнээсээ үр дүн гараад шийдэгдээд явна. Үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа Хөгжлийн банкны асуудал шиг дэмжлэг ирж байгаад талархаж байна. Энэ асуудал олон нийтийн асуудал болсон учраас энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж итгэл төрсөн, Ерөнхий сайдын хувьд. Өчигдрийн жагсаал үдээс хойш нүүрсний хулгайчид өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Эрдэнэ Тавантолгойн хуучин удирдлага, оюутны холбооныхон жагсаалын зорилгыг өөрчлөх гэж оролдсон. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно, Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг нүүрсний хулгайчдад хандаж хэлмээр байна.
 

Хоёрт, өчигдрийг залуучуудын тавьсан санал дотор 14 иргэний нийгмийн байгууллагаас тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй юм уу гэсэн шаардлагууд тавьсан байна. Үүнийг нилээдгүй удаан хугацаанд бодож, холбогдох хүмүүстэй ярилцсан. Монголд 30 жил энэ тогтолцоогоор явлаа, хүн ам өссөн, өнөөдөр шулуухан хэлэхэд парламентын төлөөлөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Олон дагагчтай сошиал инфлүүсэр парламентын гишүүнээс илүү иргэдийг төлөөлөх ийм нөхцөл рүү дэлхий алхаж байна. Парламентын засаглал бол ард түмний хураангуй ард түмнийг сонгох. Парламент хүлээн зөвшөөрөгдсөн, сонгууль хүртэл иргэдийн төлөөлөл орох, иргэдийн мэргэжлийн болон ялгаатай байдлыг төлөөлөх, нийгмийн давхаргыг, цөөнхийг төлөөлөх зэрэг олон асуудал дээр парламент ард түмний нийлбэр байх ёстой" гэлээ.

 

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчидтай тэмцэх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгээ хариуцлагатай хэлье
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0