Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ардчилсан намын ээлжит бус XV их хурал үргэлжилж байна
1 жил өмнө   455

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн хүрээнд Ардчилсан Нам (АН)-ын ээлжит бус XV их хурал өнөөдөр болж байна. Их хуралд 420 гишүүн танхимаар, 517 гишүүн цахимаар оролцож, хөгжил, шинэчлэл, эдийн засаг, аюулгүй байдал, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Нийгэм, эдийн засгийн хүнд үед АН-ын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Бид хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай нам. Хэдийгээр гаднаасаа хагарал зөрчилтэй харагдаж байгаа ч өнгөрсөн хугацаанд хүчирхэг байсаар ирсэн. Бидний дунд байгаа хэсэг нөхөд хэн нэгний дэмжлэгээр АН-ын дарга болно гээд сэрүүн зүүдлээд явж байгаа. Өндөр албан тушаалтай ямар ч эрх баригч манай намын дотоод үйл ажиллагаа, удирдлага, тамга тэмдгийг шийдвэрлэх ёсгүй” гэсэн юм.

Ардчилсан намын ээлжит бус XV их хурал үргэлжилж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0