Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Г.Тэмүүлэн: Засгийн газар жоохон хэмжээ хязгаартай баймаар байна.
2 жил өмнө   1562
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн дараах хуулийн төсөлтэй холбоотой дараах байр суурийг илэрхийлэв. 
 

 
 
Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж ирсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн, УИХ-ын хууль тогтоох эрхэд шууд халдсан байна. Энэ Засгийн газар өмнөхүүдээсээ асар их эрх мэдэлтэй байгаа. Засгийн газар УИХ руу ингэж дайрч болохгүй. Эрх мэдлийг нь татаж, муу юм болбол УИХ-д л тохох гэдгээ боль. Энэ хуулийг хэн санаачилсан бэ, аль яамнаас оруулж ирж байгаа юм? Засгийн газар жоохон хэмжээ хязгаартай баймаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж болохгүй.
 
Хууль тогтоох, хууль санаачлах бүрэн эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Гэтэл та бүхний оруулж ирж байгаа төслөөр нийгмийн суурь  чиглэлийн гол хуулиудийг санаачлах эрх, УИХ-ын тогтоол, үндсэн чиглэл санаачлах, батлах эрх нь Засгийн газарт байна. УИХ-д зөвхөн танилцуулна гэж тусгасан байна. Нэмэлт өөрчлөлт байна уу, шинэчилсэн найруулга хийх эрхийг нь байхгүй болгох гэж байна. УИХ тэгэхээр юу хийх юм? Засгийн газар нь УИХ болох гээд байгаа юм уу? Эсвэл УИХ энэ хуулийг нь баталж өгөөд цаашдаа Монгол Улсын Засгийн их газар гэж нэрлэдэг болох юм уу? Цаашдаа УИХ өөрөө өөрийнхөө бүрэн эрхийг хязгаарласан УИХ-ын тухай хуулийн 38.3-ийг өөрчлөх ёстой юм байна. УИХ бол Монголын ардчиллын баталгаа юм. Цаашдаа байр байрандаа байх асуудлыг ярихгүй бол болохгүй юм байна гэв. 
Г.Тэмүүлэн: Засгийн газар жоохон хэмжээ хязгаартай баймаар байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0