“Ардчилсан Нам”-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.
Хуралдааны үеэр “Монгол Үндэсний Ардчилсан Нам”-ын дарга Б.Цогтгэрэл намын үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан Намтай албан ёсоор нэгдэж, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс Ардчилсан намын батлахыг гардан авлаа.
Мөн Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайхан 16 жилийн дараа Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа гардан авлаа. Ардчилсан Намын батлахыг намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат нар гардуулж өгчээ.
Монгол Үндэсний Ардчилсан Нам, Ардчилсан Намтай нэгдлээ |
|