Нийслэлийн замд хаа сайгүй халтиргаа гулгаа үүсч, иргэд ч “Давсаа, бодисоо цацаач ээ” хэмээн шаардаж эхэлсэн. Бүр “Хотын дарга нар давсаа идчихжээ. Нүүрсний адил” хэмээн шогчилж байлаа.Тэгвэл энэ нь үнэн болж, Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Ганболдыг давсны санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.
Дашрамд, Д.Ганболдыг нь Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилж байв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболдыг чөлөөлжээ |
|