Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийн шийдвэрийг шүүхээс цуцалжээ
7 жил өмнө   845
“Эрдэнэт” үйлдвэр" ХХК-ийн ТУЗ бүтцийн өөрчлөлт хийх асуудлаар 2018 оны зургадугаар сарын 06-ны өдөр шөнө дөлөөр хуралдаж, нэр бүхий гурван албан тушаалтанг өөрчлөн томилох асуудал хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Төрөөс томилогдсон ТУЗ хуралдаж бүтцийн өөрчлөлт хийсэн шийвэрийг шүүхээс цуцалсан байна.
 
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу зургадугаар сарын 12, зургадугаар сарын 14-ны өдрийн захирамжаар дараах даалгавруудыг өгсөн аж. Үүнд,
 
-Төрөөс томилогдсон "Монголросцветмет" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт,
 
-Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-д,
 
-Төрөөс томилогдсон ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс тус тус даалгасан байна.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
“Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийн шийдвэрийг шүүхээс цуцалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0