Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Х.Булгантуяа: Үнэлгээг нэгдсэн аргачлалаар хийснээр хөрөнгийг багаар үнэлдэг явдал багасна
2 жил өмнө   384
УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа оролцож, 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж буй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар танилцуулга-мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр "Тус хууль нь 2010 оноос хэрэгжиж байгаа хууль. Өнөөдрийн байдлаар, Монголд 200 гаруй хөрөнгийн үнэлгээчин байдаг. Эдгээр ажилтнууд банк болон бусад салбарт хөрөнгийн үнэлгээ хийхэд хууль, эрх зүйн орчин хангалттай бус байгаа талаар олон улсын байгууллага болон шинжээчдийн зүгээс санал зөвлөмж ирүүлсэн. Иймд тус хуулийн шинэчилсэн найруулгыг хийлээ.
 
Хуульд анх удаа тусгаж оруулсан нэг заалт бол мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлагын асуудлыг тусгаж өгсөн. Мөн өмнө нь захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёрхон тал байдаг байсан бол одоо хуулийн этгээд, үнэлгээчин, захиалагч, үйлчлүүлэгч, төрийн холбогдох байгууллага гэх зэргээр оролцогч талуудыг олноор нэмж оруулсан. Хөрөнгийн үнэлгээчний эрхийг хувь хүнд олгож, цаашид оюуны өмчийн, уул уурхайн, хохирлын чиглэлийн гэхчлэн илүү мэргэшүүлэх шаардлагатай. Хуулийн этгээд нь багадаа мэргэжлийн хоёр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулж байж хуулийн этгээд болох юм. Хувь хүн өөрөө хөрөнгийн үнэлгээ хийлгэлээ гэхэд хөрөнгийн үнэлгээчнээр ажил гүйцэтгүүлж болно. Харин хуулийн этгээдийн хувьд мэргэжлийн даатгалд хамрагдана. Үүний зэрэгцээ олон нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг хийдэг болно.
 
Нийт 200 үнэлгээчин байгаа хэдий ч хуульд тавьсан шаардлагатай нийцэх нь эргэлзээтэй. Тухайлбал, иргэн байраа үнэлүүллээ гэхэд банк нэг үнэлгээгээр, татвар өөр үнэлгээгээр үнэлдэг. Иймд хөрөнгийн үнэлгээ хийх журам аргачлалыг хуульд тусгаж өгсөн. Өнөөгийн нөхцөлд нэгдсэн аргачлалгүй байгаа тул нэгдмэл аргачлалыг батална. Бүх банк хөрөнгийн үнэлгээг нэгдсэн аргачлалаар хийгээд эхэлбэл хийдүүлдэг юм уу багаар үнэлдэг явдал багасна” гэлэ
Х.Булгантуяа: Үнэлгээг нэгдсэн аргачлалаар хийснээр хөрөнгийг багаар үнэлдэг явдал багасна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0