Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ж.Мөнхбат: АНУ-д сурч байхдаа Казиногоос 100 гаруй мянган доллар хожиж байсан нь үнэн
2 жил өмнө   329
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сүүлийн үед цахим орчинд нэр нь холбогдоод буй  мэдээллүүдтэй холбоотой тайлбарын өглөө. 
 
Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 5 сая тонн нүүрсийг БНХАУ-ын АНН-д зарахаар тохиоролцож байсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тайлбар өгөөч ? 
 
- Ямар ч тохиролцоо хийсэн, нүүрс зарсан асуудал байхгүй. Харин нь нүүрсийг цэгцэлж, мөргөцгийн хулгайг илрүүлж акт үйлдэж хүлээн зөвшөөрүүлсэн. Улсад эргэн төлүүлэхээр болж дээрээс нь нүүрс зарах асуудлыг битүүмжилсэн дуудлага худалдаагаар борлуулагддаг болгосон. Надад нүүрстэй холбоотой нэг ч асуудал байхгүй.   Шалгахад ямар ч асуудал байхгүй. Манай туслахыг дуудаж тодруулга авсан гэдгийг би хэлсэн. Өнөөдөр намайг дуудсан ч гэдэг юм уу янз бүр юм болсон зүйл алга байна. 
 
Таны казино тоглож байсан баримт гарсан байсан. Энэ баримт үнэн үү ?
 
Тэр баримтыг би харсан.  Он сарыг харвал 2008 оны баримт. Би тухайн үед 27 28 орчим насны төрд болон улс төрийн намд ажил алба хашдаггүй залуу  байсан. АНУ-д хэлний бэлтгэлд сурч байх үедээ тоглоод 100 гаруй мянган доллар хожсон нь үнэн.  
 
Ж.Мөнхбат: АНУ-д сурч байхдаа Казиногоос 100 гаруй мянган доллар хожиж байсан нь үнэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0