Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгов
2 жил өмнө   1270
Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өчигдөр болж, намын даргаа сонгов. 
 
Хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байлаа. 
 
Санал хураалтын дүнг танилцуулбал, 
 
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр 152
Сангийн сайд асан С.Баярцогт 129 
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авчээ. 
 
Ингэснээр Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжив. Түүнийг Их хурлаараа батламжилснаар, Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлнэ.
 
БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар
Боловсрол:
 
1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
 
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
 
2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг сонгов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0