Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна
2 жил өмнө   387
Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум)  төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор;
  • 64 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 61, оффисын 3 талбай),
  • 42 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
  • 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын  гүйлгээг,
  • 4 иргэний 3.2  тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000  төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйл (Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал)-ийн 1, 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдсэн болно.

 

Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0