Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Г.Ганхүү: Гишүүн Н.Учралын яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн хуульд хориг тавина гэж найдаж байна.
2 жил өмнө   346
УИХ-ын чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Уг хуулийг хоёрхон хоногт баталсан нь улс төрийн зорилготой, цахим орчинд иргэдийн эрхийг хязгаарлах заалттай хууль хэмээн иргэд бухимдаад буй.
 
Тэгвэл эл хууль Хориг тавихийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс Аялагч Г.Ганхүү хүслээ. 
 
 
Тэрээр Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны 1 дүгээр сарын 27 гэв. 
 
Түүнчлэн Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс санаачилсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д хориг тавихыг хүссэн өргөдлийг өнөөдрийн байдлаар 6,937 иргэн дэмжжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" хэмээн заасан байдаг.
 
Ерөнхийлөгч хуульд хориг тавих эсэхийг ажлын тав хоногт шийдэх хуулийн зохицуулалттай.
 
 
Г.Ганхүү: Гишүүн Н.Учралын яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн хуульд хориг тавина гэж найдаж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0