Өнгөрсөн долоо хоногийн долоо хоногийн гол сэдэв нь УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын гэгдэх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль байлаа. Бүтэн долоо хоног иргэдийн эсэргүүцэл, эгдүүцэлтэй тулгарсан уг хуульд эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаа мэдэгдэж иргэдийн бухимдал түр ч атугай намжив.
Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоног дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэж гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хоригийн хүлээж авах юм. Гэвч Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална гэж заасан. Ээлжилт бус чуулган зарлахгүй л бол тухайн хууль 2 сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөн иргэдийн бухимдалд хүртэл үйлчлэж хяналт тавих эсэхийг цаг хугацаа харуулах ажээ.
Ц.Энх-оргил
Ерөнхийлөгчийн хоригийг хэзээ хэлэлцэх вэ? |
|