Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Л.Оюун-эрдэнэ: М.Энхболд уих-ын даргаасаа түдгэлзэх ёстой
6 жил өмнө   667
УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15.00 цагт очиж мэдүүлэг өглөө. Мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
Тэрээр, Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад энэ асуудлыг одоо хүртэл түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгийг асуулаа. Эрдэнэтийн 49 хувийн дуулиантай холбоотой асуудал УИХ-ын шийдвэр гараад байхад мартагдах шатандаа орлоо. Энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд яагаад одоо хүртэл тайлбар өгөхгүй байгааг АТГ-аас асуулаа. Дуулиант 60 тэрбумын хэрэг юу болсныг асуулаа. Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг асуудал дуулиан болж гарч ирээд л баахан шуугиж байгаад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг маш бодиттой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ. Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. Хэрэв би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ. Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч,  нийтийн сонсгол хийснийх нь төлөө гишүүдийг дуудаж байцааж байна. Хувь хүнийхээ хувьд өнөөдөр тэвчээр алдагдаж байна. Би Төрийн ордонд маш удаан хугацаанд хашгирсан, хэлсэн. Хаврын чуулганаас өмнө энэ асуудалд цэг тавихгүй бол олон нийттэй, иргэдтэй, төрийн бус байгууллагуудтай нийлж, шударга ёсны тэмцлийг орон даяар эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй' гэлээ. 
 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ.
 
А.ЦЭЛМЭН
Л.Оюун-эрдэнэ: М.Энхболд уих-ын даргаасаа түдгэлзэх ёстой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0