Олон улсын Парламентын холбооны хурал Бахрейн улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурлаах олон улсын хэмжээнд хурцаар тавигдаж буй Геополитикийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, худалдааны бэрхшээл, хүний эрх, эрх чөлөө, кибер аюулгүй байдал, эмэгтэйчүүд залуучуудын оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Энэхүү хуралд манай улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцжээ. Хурлын үеэр ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко болон ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нартай уулзаж, ой, ус ургамал, бэлчээрийн хомсдол үүнтэй холбогдсон уугууд нутгийн иргэдийн амьдралын баталгаажуулах зэрэг асуудлаар санал солилцож, буйр сууриа илэрхийлэн хуралдаанаас гаргах чиглэл шийдвэрүүдэд тусгуулжээ. Мөн Залуу парламентчидын салбар хуралдаан болон Тогтвортой хөгжлийн байнгын хорооны салбар хуралдаануудад оролцож мэдээлэл хийн, байр сууриа илэрхийлсэн байна.
ОУ-ын Парламентын холбооны хуралд Монгол улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцож байна |
|