Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД
2 жил өмнө   378
Монгол Улсын Их Хурлын Хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан хууль, тогтоолын төслүүдийн жагсаалтыг танилцуулж байна. 
 
УИХ-ын намрын чуулганы нэгдүгээр сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.
 
Тогтоолд дараах хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр тусгасан байна. 
 
1/ Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
2/ Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
3/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
 
4/ Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
5/ Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
6/ Байгаль орчны багц хуулийн төсөл;
 
7/ Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
8/ Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
9/ Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
 
10/ Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
 
11/ Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
 
12/ Газрын багц хуулийн төсөл;
 
13/ Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
 
14/ Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
 
15/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
 
17/ Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
 
18/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
19/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
 
20/ Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
21/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
22/ Казиногийн тухай хуулийн төсөл;
 
23/ “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
24/ Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
 
25/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,    2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
 
26/ “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
27/ Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
28/ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
29/ Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
 
30/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
31/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
 
32/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
 
33/ Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
 
34/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
35/ “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
 
36/ “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
 
37/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
38/ Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
 
39/ Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
 
40/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
41/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
42/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
43/ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
44/ Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
45/ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
46/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
 
47/ “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
48/ Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
49/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
 
50/ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
 
51/ “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
 
52/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
 
53/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
54/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
 
55/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
 
56/ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
 
57/ Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
 
58/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах  тухай хуулийн төсөл.
УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0