Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ
6 жил өмнө   832
Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Энхболд ахыг минь Ерөнхийлөгч болгоод өгөөч” гэчихсэн, баахан залуучууд тойруулчихаад, Явуугийн цэцэрлэгт инээд хөөр дүүрэн суусан дүр зураг яг жилийн өмнө. Тэр ч байтугай М.Энхболд ахынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хэвлэлийн багийг ахалж, хамгийн итгэлт дотнын хүн нь болчихсон явснаа ийм амархан мартчихлаа гэж үү? Төрсөн ах Херо Баатар нь өрсөлдөгч Х.Баттулгын чинь Пи-Ар-ын багийг ахалж байхад болж байгаа юм уу гэсэн хүмүүсийн анхаарлыг огт тоогоогүй энэ М.Энхболд тэгж байгаад бас бодь гэхэд дэндүү бодь нөхөр. “Ах, дүү хоёрын хамжаа Энхболдыг унахад томоохон нөлөө болсон юм шүү дээ” гэсэн яриа байдагт үнэний хувь бий байх аа. Хараад байх нь ээ, энэ Оюука гэдэг эмэгтэй нэртэй эр нэлээдгүй хүний мөс муутай хүн юм шиг ээ. Залуу хүн ингэж замын эхэнд тараа таниулаад хэрэггүй л байсийм даа. Итгэлийг алдвал эвлүүлж, засаж, буцааж болдоггүй гэдэг дээ.
 
Б.Саруул
Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0