Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ах дүүсийн А болон Б төлөвлөгөө
7 жил өмнө   721
Үүнийг уншихын өмнө та бүхэн 2017 оны хар Пи-Ар түрэмгийлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн нэг санахыг хүсье.
 
МАН-с нэр дэвшигч М.Энхболдын Пи-Ар-ын багийг Л.Оюун-эрдэнэ, АН-с нэр дэвшигч Х.Баттулгын Пи-Арыг Херо Баатар гэгч нар толгойлон ажиллаж байсныг санаж байгаа байх. Энэ хоёр эрхмийг ах дүүс гэдгийг олон хүн ярьдаг юм билээ. Ах дүүсийн хэрхэн ажиллахаас шалтгаалан МУ-ын улсын ерөнхийлөгч хэн болох нь шийдвэрлэгдэх байлаа. Гэвч хүн ахтай дээл захтай гэгчээр М.Энхболдын хамаг мөнгийг авч сонгуулийн Пи-Ар-ыг базсан Л.Оюун-эрдэнэ ахтайгаа нийлж түүний эсрэг Пи-Ар нууцаар хийсэн гэж хардах үндэслэл олон нийт дунд бий.
 
Гэхдээ хэн ч ерөнхийлөгч болсон энэ хоёр эрхэмд алдаад байх зүйл байхгүй хэн ялагч болсных нь талд ороод явчий гэсэн бодолтой байсан нь өнгөрсөн долоо хоногт Л.Оюун-эрдэнэ гишүүний хэвлэлд өгсөн ярианаас тодорхой болсон бизээ.  Жилийн өмнө л Энхболд ахыг минь ерөнхийлөгч болгоод өгөөч гэчихсэн залуучууд тойруулаад Явуугийн цэцэрлэгт инээд хөөр дүүрэн суусан залуу гишүүнийг хэн ч ийм үйлдэл хийнэ гэж төсөөлөөгүй. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөж, тэжээсэн бяруу тэргээ эвдээд Монголын ууган намын хагаралд үнэтэй хувь нэмэр оруулах болоод байна.
 
А.ЦЭЛМЭН
Ах дүүсийн А болон Б төлөвлөгөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0