Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Зүүнбаян рефайнери ХХК-ийн газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол цуцалж, Д.Сарангэрэл сэргээн олгожээ.
2 жил өмнө   1942
Туул голын эрэг дагуух олон мянган бургасыг хядаж, хууль бусаар барилга барьсан Зүүнбаян рефайнери ХХК-ийн газар ашиглах эрхийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  “ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ” А/177 тоот тушаалаар цуцалж байжээ. 
 
 
 
Ингээд зөвшөөрөлгүй барьсан карказуудыг буулгах шийдвэрийг  Н.Цэрэнбат сайд 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/37 тоот тушаалаар гаргаж байжээ. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах зардлыг Зүүнбаян рефайнери ХХК өөрөө хариуцах учиртай байв.
 
 
 
 
 
Гэвч сайдын тушаал хэрэгжихгүй байсаар, 2021 онд БОАЖ-ын сайдаар Д.Сарангэрэл ажиллаж эхлэхдээ "Зүүнбаян рефайнери" ХХК-д газрыг нь буцаан олгох тушаал гаргажээ.
 
 
Ингэснээр Туулын бургасыг хядаж, барьсан барилгын карказууд нь балгас мэт байсан Зүүнбаян рефайнери ХХК тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхоноо сэргээн барих, ашиг олох боломж нь хуулийн хүрээнд "нээлттэй" болжээ. 
 
Нэмэлт: “Зүүнбаян рефайнери” ХХК нь  Монгол улсын шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын эзэмшлийн компани юм.  
 
 
 
Зүүнбаян рефайнери ХХК-ийн газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол цуцалж, Д.Сарангэрэл сэргээн олгожээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Зочин [202.126.90.85] 2 жил өмнө
    Araichdee.
  • Баясаа [59.153.115.254] 2 жил өмнө
    С.Амарсайхан сайд гүрийсэн чинь цуцалсан сайд.сэргээсэн сайд нарын нэр гарын үсэг гараад ирлээ.тамга тэмдэгтэйгээ одоо яах бол доо.Шадар сайд маань яана даа.
  • Гана [202.126.90.51] 2 жил өмнө
    Иргэдийн эсэргүүцлийг яаж саармагжуулах вэ . яавал байгаа үедээ бие биедээ ашигтай шийдвэрээр хөлжиж хөлжүүлж үлдэх вэ рэдэг л ЦОР ГАНЦ уриатай НААДУУЛД ЧИНЬ ИРЭЭДҮЙ ХАМААГҮЙ
  • Зочин [202.126.89.248] 2 жил өмнө
    Улны авгайд мөнгө өгсөн з
  • Зочин [202.126.89.80] 2 жил өмнө
    За одоо болиоч ээ лайнуудаа наадах уншихаас ч ядаргаатай байна шүү ганцхан хүнд чиглэсэн захиалгат шантааж хийхээ одоо боль ямарч сонирхол алга өөр хийх юм алга уу ядарчихсан юм хийх юм даа